Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн “Талын-Агуу” гэдэг газар өчигдөр буюу тавдугаар сарын 20-нд хээрийн гал түймэр гарсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Дарьганга сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд түймрийн голомтод ажиллаж, 14:14 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 1650 га талбай өртсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.