БНСУ-ын хил дээрээс буцаагдаж, эрх нь зөрчигдсөн иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авч байна гэж ХЭҮК-оос мэдээллээ

БНСУ-ын хил дээрээс буцаагдаж, эрх нь зөрчигдсөн иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авч байна гэж ХЭҮК-оос мэдээллээ

Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд БНСУ-ын хил дээрээс буцаагдах нь ихэссэн талаарх асуудлыг хохирогч иргэд хөндөн тавих болсон.

Тэгвэл Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс БНСУ-ын хил дээрээс буцаагдаж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх иргэдийн асуудлыг олон талт байгууллагуудын оролцоотойгоор шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор гомдол, мэдээллийг хүлээн авч эхэлжээ. Гомдол мэдээллийг энэ сар дуустал буюу тавдугаар сарын 31 хүртэл авах аж.