"National Geographic"-ийн хөтөлбөрт Зэрлэг амьтан хамгаалагч монгол охин шалгарчээ

"National Geographic"-ийн хөтөлбөрт Зэрлэг амьтан хамгаалагч монгол охин шалгарчээ

Олон улсын “National Geographic Society" (NGS) байгууллагаас 2025 оны Залуу судлаачдын хөтөлбөрт шилдгээр шалгарсан 15 оролцогчийг танилцуулжээ.

Уг шалгаруултад манай улсаас экологич Ч.Баярмаа тэнцжээ. Тэрбээр Монгол Улсын Их Сургуульд экологи, байгаль хамгааллын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Монголын Зэрлэг амьтан хамгаалах судлах төвд ажилладаг. Шалгаруулалтад тэнцсэн залуус мөнгөн тэтгэлэг хүртэж, цахимаар болон биечлэн олон талын арга хэмжээнд оролцохоос гадна өөрсдийн ажлыг танилцуулах, хамтын ажиллагаагаа өргөтгөхөөр хээрийн сургалтад хамрагдана.