Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ өөрийн төрсөн нутаг болох Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг Хоолойн бууц гэдэг газар "Тэнгэр ээж минь өршөө" дууныхаа хөшөөг босгожээ.
Тэрбээр хөшөөнийхөө нээлтийг өчигдөр буюу тавдугаар сарын 05-ны өдөр хийхдээ нутгийн иргэд болон Ардын жүжигчин А.Нэргүй, Дарьганга сумын уугуул, морин хуурч Ч.Батсайхан, Гавьяат жүжигчин С.Сарантуяа, Г.Хонгорзул, Нансалмаа, Хорлоо, С.Цогтсайхан нарыг урин оролцуулжээ. Ээжийнхээ дурсгалыг мөнхлөхөөр олон жил бодож явсан хүслээ ийнхүү биелүүлснээ нээлтийн үеэр Ш.Чимэдцэеээ хэлж "Сүмбэр Алтан овоо" дууг уртын дуучидтай, "Тэнгэр ээж минь өршөө" дуугаа "Увертюра" хамтлагтай хамтран дуулжээ.
ВИДЕО: