Хятадын “Taobao” цахим худалдааны платформоос Монгол, Казахстан зэрэг 12 улсад үнэ төлбөргүй бараа тээвэрлэх гэж буйгаа өчигдөр /2025.05.23/ албан ёсоор зарлажээ.
“Taobao” платформ нь Сингапур, Малайз, Тайланд, Япон, Камбож, Австрали, Өмнөд Солонгос зэрэг 12 оронд үнэгүй тээвэр хийх бөгөөд эхний ээлжинд Монгол, Казахстанд уг үйлчилгээгээ нэвтрүүлэхээр болжээ. Мөн зургаадугаар сарын 18-нд болдог “Shopping Carnival”-ын үеэр дээрх 12 орны иргэд хямдралтай үнээр бараа худалдаж авах, доголдолтой барааг өөрт ойрхон байрлах цэгт хүргэн өгч буцаах боломжтой гэнэ.