Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен 2025 оны 05 дугаар сарын 25-28-ны өдөр төрийн айлчлал хийнэ.
Айлчлалтай холбоотойгоор энэ сарын 25-28-ны өдөр Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпийн гудамж, Энхтайны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Гэндэнгийн гудамж зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ. Иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА