АНУ-д 80 хоног хоригдож буй хэл, сонсголын бэрхшээлтэй монгол иргэнд ГХЯ-наас шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээр ажиллаж эхэлжээ

АНУ-д 80 хоног хоригдож буй хэл, сонсголын бэрхшээлтэй монгол иргэнд ГХЯ-наас шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээр ажиллаж эхэлжээ

АНУ-ын хорих ангид хэл, сонсголын бэрхшээлтэй монгол иргэн 80 гаруй хоног хоригдож байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Тодруулбал, сонсголгүй, хэлгүй монгол эрэгтэй АНУ-ын Отай Меса цагдан хорих ангид 80 гаруй хоног хоригдож байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж буй. Хоригдож буй монгол иргэн нь хоёрдугаар сард АНУ-д очсон бөгөөд тухайн үед орогнол хүсэх хүсэлтэй байгаагаа тайлбарласан ч Хил хамгаалах албаны ажилтнууд хэлний бэрхшээлтэй монгол иргэнтэй ойлголцоогүй бөгөөд Цагаачлалын алба, Гаалийн албанд шилжүүлснээр тэд түүнийг Отай Меса хорих төвд аваачсан аж. Улмаар түүнийг Монгол руу буцаах нь аюулгүй хэмээн үзэж, удахгүй албадан гаргахаар төлөвлөж байгаа ч өмгөөлөгч Монтавон-МакКиллип нь түүнийг албадан гаргахаас урьдчилан сэргийлэх хүсэлтийг холбооны шүүхэд гаргасан байдаг. 

Эл хэргийн талаар бид ГХЯ-наас дахин тодруулахад, "Уг иргэнтэй холбоотой мэдээллийг бид Сан Франциско дахь Ерөнхий Консулын газраар дамжуулан авсан. Иргэнд шаардлагатай дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна" гэлээ.