Голомт банк “МАНДАХ 2025” ОУ-ын эрдэм шинжилгээний хурлыг дэмжин ажиллалаа

Голомт банк “МАНДАХ 2025” ОУ-ын эрдэм шинжилгээний хурлыг дэмжин ажиллалаа

Голомт банк Мандах их сургуулиас зургаа дахь жилдээ зохион байгуулж буй олон улсын эрдэм шинжилгээний хурлыг дэмжин ажиллалаа. Энэ удаагийн хурал “Салбар дундын судалгаа болон тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Монгол, Тайланд, БНСУ, Казакстан, Англи, Австрали болон Энэтхэг улсын эрдэмтэн судлаачид оролцжээ.

Голомт банк эх орныхоо тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах, боловсролыг дэмжих зорилгоор их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж, оюутнуудыг ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрөөс гадна дадлагажигч хөтөлбөр зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэн ажилладаг. Энэ удаа их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид болон судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн урт хугацааны түншлэлийг дэмжихэд чухал ач холбогдолтой энэхүү ажилд хамтран ажилласандаа таатай байна.

Сайн сайхныг санхүүжүүлнэ