Ерөнхий сайдыг тодруулах МАН-ын Бага хурал маргааш хуралдана

Ерөнхий сайдыг тодруулах МАН-ын Бага хурал маргааш хуралдана

МАН-ын Бага хурлыг маргааш /2025.06.05/ хуралдуулна. Хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг баталгаажуулах юм. 

Тодруулбал, энэ сарын 2-3-нд шилжих шөнө УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг хэлэлцэж, 126 гишүүний олонх нь дэмжээгүй тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцсон. Улмаар хуулийн дагуу 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдыг томилох хуультай. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-аар томилдог. 

Тодруулбал, Үндсэн хуулийн 39.2-т Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна гэж заасан байдаг. Мөн Үндсэн хуулийн 39.3-т Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ, 39.4-т Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө гэж заасан байдаг. 




Өнөөдөр морь өдөр

24 минутын өмнө