"United Airlines" компанийн Дижитал технологийн төслийн менежер Т.Грейс гэх эмэгтэй "өөрийн эмээ нь монгол хүн бөгөөд АНУ-д циркийн жүжигчнээр ажиллаж байсан" талаар ярьсан мэдээллийг "United airlines" компани албан ёсны хуудастаа нийтэлжээ.
Уг мэдээлэлд “United airlines” компани Монгол Улс руу нислэг үйлдэж эхэлсэн нь түүнд эмээгийнхээ нутагт дахин аялах боломж илүү хялбар болсныг онцлоод Монголд очингуутаа хамгийн түрүүнд монгол хоол зооглохыг хүсэж буйгаа илэрхийлжээ.