Улсын дуурь, бүжгийн эрдмийн театраас Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччинигийн “Чио Чио Сан” дуурийг энэ амралтын өдрүүдэд үзэгчдийн хүртээл болгоно.
Түүнчлэн Монгол, БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд тус уран бүтээлчид Улаанбаатарт ирж, уг дуурийг хамтран тайзнаа толилуулах аж. Өмнөд Солонгосын уран бүтээлчид энэ сарын 7-ны тоглолтод гол дүрийг бүтээх бол 8-ны тоглолтод УДБЭТ-ын дуучин Г.Энхнаран, Ж.Энхмаа нар гол дүрд тоглох аж.