МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн хурал болж, санал хураалт явуулахад гишүүдийн 84 хувь нь дэмжсэнээр Ерөнхийлөгч Л.Төр-Одыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар бид өчигдөр/2025.06.20/ мэдээлсэн билээ.
Тэгвэл тус хурлаар МҮХАҮТ-ын дараагийн Их хурлын товыг зарлах хүртэл МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн даргаар Б.Лхагважав, Гүйцэтгэх захирлаар Ц.Магнайбаатар, Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Саруул нарыг томилсон тогтоол гарган баталжээ.