Дорнод аймгийн Чойбалсан сумд өчигдөр буюу аравдугаар сарын 4-ний өдрийн 15:55 цагийн орчимд хээрийн түймэр гарчээ.
Түймрийг унтраах ажиллагааг Чойбалсан сумын төвд хөдөлгөөн, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон сумын Мэргэжлийн ангийнхан зохион байгуулсан байна. Алба хаагчид түймрийг цурамд оруулж, тухайн өдрийн 17:45 цагт бүрэн унтраан, Сүмбэр багийн Засаг даргад хүлээлгэн өгчээ. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 600 га талбай өртсөн байна.