АН-ын бүлгийн дарга, дэд даргаа сонгох хуралдаан үргэлжилж байна

АН-ын бүлгийн дарга, дэд даргаа сонгох хуралдаан үргэлжилж байна

УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн Даваа гарагт хуралддаг. Энэ дагуу өнөөдөр /2026.10.05/ УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна.

Бүлгийн хуралдаанаар тухайн долоо хоногт чуулганаар хэлэлцэх хуулийн төсөл болон цаг үеийн асуудлаар байр сууриа нэгтгэдэг. Харин эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрийн хуралдаанаар АН-ын бүлгийн дарга болон дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцэж байгаа аж. Одоогоор бүлгийн даргад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын нэр яригдаж байгаа гэх мэдээлэл байна.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өнгөрсөн долоо хоногт бүлгийн даргын албан тушаалаа ойрын хугацаанд өгөхөө мэдэгдсэн. Тэрбээр “Ойрын хугацаанд бүлгийн даргын албаа өгнө. Бүлгийн гишүүддээ удаа дараа бүлгийн даргын албаа өгөх хүсэлт тавьдаг ч түр байж бай гэдэг” хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм. Бүлгийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг эргэн мэдээлнэ.