П.Дэлгэрнаран: Чемоданд хийсэн ямаа хилээр оруулахыг завдсан тохиолдол 2025 онд нэг бүртгэгдсэн

П.Дэлгэрнаран: Чемоданд хийсэн ямаа хилээр оруулахыг завдсан тохиолдол 2025 онд нэг бүртгэгдсэн

Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сум, Төв аймгийн Алтанбулаг суманд мал амьтны гоц халдварт ямааны годрон өвчин батлагдсан. Энэ асуудлаар өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал шуурхай хурал зарлаж, албаныханд чиглэл өгсөн. 

Энэ үеэр ГЕГ-ын дарга П.Дэлгэрнаран "Боомтын болон боомтын бус газраар чемодантай оруулсан байж болох уу гэдэг асуудал дээр бид дүгнэлт хийлээ. ТЕГ, ЦЕГ-т өчигдөр албан бичгээр хандаж, хууль бус үйлдэл байвал тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг илгээсэн. "Арвас" үүлдрийн ямааны талаар БНХАУ-ын талтай албан шугамаар холбогдож мэдээлэл солилцсон. Энэ үүлдрийн ямаа Өвөрмонголд  удмын сангийн хатуу хамгаалалтанд байдаг, экспортлох боломжгүй байх ёстой үүлдрийн ямаа. Тиймээс Хятадын талаас бол ямар нэг байдлаар экспорлохыг зөвшөөрөөгүй байх ёстой. Монголын тал ч мөн адил импортлохыг зөвшөөрөөгүй байх ёстой. Хэрэв ийм төрлийн ямаа танайд байгаа бол энэ нь сонирхол татаж байна гэсэн хариуг өгсөн.  Харин чемоданаар ямаа оруулж ирэхийг завдсан тохиолдол 2025 онд нэг гарч баригдсан. Хятадын тал бол мал амьтан экспортлох асуудал дээр маш чанга сахилга баттай байдаг" хэмээн ярилаа.  




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө