СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архангай аймгийн Өлзийт сумын сургуулийн байранд гал гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архангай аймгийн Өлзийт сумын сургуулийн байранд гал гарчээ

Архангай аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байранд гал түймэр гарсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, өчигдөр /2026.10.06/ тус сургуулийн хичээлийн байрны мэдээлэл зүйн танхимд гал гарсан байна. Дуудлага мэдээллийн дагуу холбогдох албаныхан шуурхай ажиллаж, галыг бүрэн унтраажээ.  Ослын үед ажлын бус цаг таарсан тул азаар түлэгдэж, бэртэж гэмтсэн хүн байхгүй бөгөөд сурагчид болон багш ажилтнууд эрсдэлд өртөөгүй байна. Одоогоор гал гарсан шалтгаан нөхцөл болон хохирлын хэмжээг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа аж.

Хүйтний улирал эхэлж, галлагаа болон цахилгаан ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, боловсролын байгууллагуудыг цахилгааны шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах, болзошгүй галын аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлж байна.

ВИДЕО:




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө