Олимпын таван удаагийн аварга Тедди Ринер Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болжээ

Олимпын таван удаагийн аварга Тедди Ринер Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болжээ

Жүдо бөхийн домогт тамирчин, олимпын таван удаагийн аварга Тедди Ринер 2027 онд Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлалаа. Тэрбээр улс төрийн баруун, зүүний аль нэг жигүүрийг төлөөлөхгүйгээр, нийгмийн хуваагдлыг арилгаж, францчуудыг нэгтгэх зорилготойгоор сонгуульд оролцохоо мэдэгдсэн байна.

37 настай Тедди Ринер арваннэгдүгээр сарын 9-нд олон нийтийн сүлжээгээр дамжуулан нэр дэвшихээ зарлажээ. Тэрбээр Францад нийгмийн зөрчил, улс төрийн туйлшрал нэмэгдэж, иргэдийн ирээдүйдээ итгэх итгэл суларч байгаад санаа зовниж байгаагаа дурдав. Тэрбээр, “Би баруун, зүүний аль алинд нь хамаарахгүй. Францчуудыг талцуулдаг бус, харин нэгтгэдэг Ерөнхийлөгч байхыг хүсэж байна” гэсэн байр суурь илэрхийлжээ.

Тедди Ринер нь Францын хамгийн алдартай тамирчдын нэг бөгөөд жүдо бөхийн хүнд жингийн төрөлд 2012, 2016, 2024 оны олимпын наадмаас хувийн алтан медаль хүртэж, багийн төрөлд 2020 болон 2024 онд олимпын аварга болж байв. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 11 удаа түрүүлсэн амжилттай. Мөн улс төрч болж буй тэрээр спортоо орхих бодолгүй байгаа бөгөөд 2028 оны АНУ-ын Лос-Анжелесын зуны олимпын наадамд оролцож, хувийн дөрөв дэх олимпын алтан медалиа хүртэх зорилгоо хэвээр хадгалж байгаа гэлээ.