Т.Даваадалай, Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2026.11.11/ 10:00 цагт эхэлсэн бөгөөд одоогоор үргэлжилж байна.
Энэ үеэр улсын яллагч, прокурор Г.Онон анхаарал татах мэдээлэл өглөө. Тэрбээр “Б.Анхтуяаг Интерполын хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжилсан. Үүний дагуу хариу ирүүлсэн бөгөөд Б.Анхтуяа АНУ-д байгаа. Улмаар цагаачлалын хүсэлт гаргасан” хэмээн мэдэгдлээ.
Сануулахад, Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяагаас АТГ-аас тайлбар, мэдүүлэг авахаар мөрдөгчийн дуудсан цагт ирүүлэх гэтэл тэрбээр ирээгүй байна. Тиймээс прокуророос түүнд удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч ирээгүй юм. Улмаар нөхцөл байдлыг тодруулахад Б.Анхтуяа өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын хилээр гарч явсан нь тогтоогдсон байдаг.