“БНХАУ-аас нийлүүлсэн 6.7 тэрбумын өртөгтэй хүүхдийн аяга таваг угаагч тоног төхөөрөмж шаардлага хангаагүй"

“БНХАУ-аас нийлүүлсэн 6.7 тэрбумын өртөгтэй хүүхдийн аяга таваг угаагч тоног төхөөрөмж шаардлага хангаагүй"

Нийслэлийн төсвөөс 2025-2026 онд сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд зориулсан аяга таваг угаагч, ариутгагч тоног төхөөрөмж худалдан авахад 6.7 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат "Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн аяга таваг угаагч тоног төхөөрөмж худалдан авах тендер зарлаж, компанитай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нийлүүлэлт хийгдэнэ. Тоног төхөөрөмж нийлүүлж буй компани нэг ширхэгийг авчирч үзүүлсний дараа бусад худалдан авалтыг хийхээр гэрээнд заасан. Гэвч техникийн тодорхойлолт, ажлын даалгаварт зааснаас өөр аяга таваг ариутгагч тоног төхөөрөмж авчирсан тул хүлээж аваагүй" хэмээн тайлбарласан байна.

Тодруулбал, тоног төхөөрөмж нь автомат тохируулгатай байх техникийн шаардлага тавьсан ч нийлүүлэгчийн авчирсан загвар уг шаардлагыг хангаагүй аж. Энэ талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар (НХОГ) ОНӨААТҮГ-ын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзориг "Техникийн тодорхойлолтдоо аяга таваг угаагч, ариутгагч нь автомат тохируулгатай байх шаардлага тавьсан ч үүнд хүрээгүй. БНХАУ-ын нийлүүлэгч компанид нэмэлтээр автомат зайлагчийг захиалан үйлдвэрлүүлж байгаа. Нийлүүлэгч компаниас 1,011 ширхэг тоног төхөөрөмж ирэхээр төлөвлөсөн бөгөөд эндээ угсарч, цэцэрлэгүүдэд хүргэнэ" гэжээ.