Сайншанд-Хамарын хийд чиглэлийн түр замыг ашиглалтад оруулжээ

Сайншанд-Хамарын хийд чиглэлийн түр замыг ашиглалтад оруулжээ

Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамарын хийд чиглэлд зорчих авто замын хэсэг  үeрийн усны улмаас эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон билээ.

Тэгвэл Сайншанд-Хамарын хийд чиглэлийн 5.2 км түр зам тавих ажлыг “Дорноговь-АЗЗА” ТӨХК гүйцэтгэжээ. Түр замыг өчигдөр ашиглалтад оруулсан байна. Тус чиглэлд зорчигчид авто зам дагуух тэмдэг тэмдэглэгээг анхаарч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчихыг холбогдох албанаас анхааруулав.




Өнөөдөр гахай өдөр

11 цагийн өмнө