Дундговь аймагт зам тээврийн осол гарч хоёр хүн амь насаа алджээ

Дундговь аймагт зам тээврийн осол гарч хоёр хүн амь насаа алджээ

Өчигдөр/2020.08.03/ 18:20 цагийн орчимд  Дундговь аймгийн Адаацаг сум “Сэрээтэрийн ар” гах шороон замд Тоёота Королла маркийн автомашины жолооч жалга мөргөж, жолооч 52 настай, эмэгтэй С, зорчигч 55 настай, эмэгтэй Н нарын  амь нас хохирсон хэрэг гарлаа. Иймд жолооч та бүхэн орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулж, жолооч, зорчигчид хамгаалалтын бүс хэрэглэж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.