МИАТ-ийн боинг онгоцны кабинд лам нар шашны ном уншсан уу

МИАТ-ийн боинг онгоцны кабинд лам нар шашны ном уншсан уу

Зогсоолдоо байгаа МИАТ компанийн боинг онгоц руу лам нар орж байгаа зураг сошиал орчинд иргэдийн багагүй анхаарлыг татаад байна. Учир нь тэд “зогсоолдоо байгаа онгоц руу лам нар яах гэж оров” гэх асуудлыг дэвшүүлж байгаа юм. 

Тэгвэл зарим албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх лам нар тус онгоцонд “шашны ном” уншсан байж болзошгүй байна.

Учир нь өнгөрөгч долоо хоногт Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийн үеэр 60 гаруй нас иргэн амиа алдсан үйл явдал гарсан. Иймд тус үйл явдалтай холбогдуулж боинг онгоцонд лам нар шашны ном уншсан гэх мэдээлэл байна.