66 мянган хүний нэг удаагийн хэрэглээний мансууруулах бодисыг хураан авчээ

66 мянган хүний нэг удаагийн хэрэглээний мансууруулах бодисыг хураан авчээ

Цагдаагийн байгууллага 2019 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус нийлүүлэлт, тээвэрлэлт, борлуулалттай холбоотой үйл ажиллагаанаас нийт 99,313 грамм мансууруулах бодисыг илрүүлэн хураан авч хэрэглэгчид хүрэх нийлүүлэлтийг хязгаарлаж, гэмт үйлдлийг таслан зогсоосон талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мэдээллээ.

Өнгөрсөн онд хураан авсан бодисыг 2017 онтой харьцуулахад 4.3, 2018 онтой харьцуулахад гурав дахин өссөн байна.Үүнээс химийн гаралтай болон тусгай аргаар боловсруулан гаргаж авсан мансууруулах бодис нийт 7477 гр, хураан авсан ба 2018 онтой харьцуулахад 4,3 дахин өсчээ.

Түүнчлэн улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан 18 гэмт хэргийг илрүүлж долоон төрлийн 4118,2 гр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис буюу ойролцоогоор 66934 хүний нэг удаагийн хэрэглээний бодисыг хураан авсан байна. Мөн 2019 онд урд өмнө манай улсад бүртгэгдэж байгаагүй хоёр төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлж, нийлүүлэлтийг таслан зогсоожээ.