Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг энэ сарын 24-н хүртэл хойшлуулжээ

Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг энэ сарын 24-н хүртэл хойшлуулжээ

“Жаст групп”-ын захирал Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 10:00 цагт товлосон. 

Гэвч шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нар нэмж өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч н.Ундрах-Эрдэнэ нэмэлтээр нэр бүхий гэрчүүд оролцуулах зэрэг хүсэлтүүд гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулж энэ оны наймдугаар сарын 24-ны өдрийн 10:00 цагт товложээ.

“Жаст групп”-ын захирал Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглан залилах, хуурамч баталгаа гаргах, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, үнэгүйдүүлэх зэрэг байдлаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан залилан, санхүүгийн луйврын долоон төрлийн гэмт хэргийг үйлдсэн хэмээн буруутгагдаад байгаа юм.