СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд толгойгоо норгох гэж байгаад унаж, осолджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд толгойгоо норгох гэж байгаад унаж, осолджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор “Туул” голд тус дүүргийн иргэн 38 настай, эрэгтэй Н согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 18:50 цагийн орчим “Туул” голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 19:10 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Нийслэлийн 150 дугаар Аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон байна. Ингээд наймдугаар сарын 05-ны өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, Сонсголонгын гүүрнээс усаар завьтай 81 км-т урсаж, 2-3 метрийн гүнд 15 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон байна. Өнөөдөр 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.