Өнөөдөр Чех улсаас 100 гаруй иргэн эх орондоо ирнэ

Өнөөдөр Чех улсаас 100 гаруй иргэн эх орондоо ирнэ

Чех улсад байгаа монгол иргэдийг тус улсын Засгийн газар болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчрахаар болсон билээ.

Тусгай үүргийн нислэгийг "МИАТ" ТӨХК үйлдэхээр болсон бөгөөд өнөөдөр Чехээс иргэдээ авч ирэх юм.

170 хүний суудалтай тус онгоцоор ирэх 100 гаруй иргэний тийз болон ирээд 21 хоног тусгаарлагдах зардлыг Чех улсын Засгийн газраас гаргаж байгаа" хэмээн ГХЯ-наас мэдээлсэн.

Энэ сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарь:

Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар

Наймдугаар сарын 14-нд Сөүл- Улаанбаатар

Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар /транзит нислэгээр Сөүл рүү ирэх боломжтой иргэдийг багтаана. Үүнд АНУ-аас ирэх иргэд түлхүү хамрагдана/

Наймдугаар сарын 20-нд Истанбул- Улаанбаатар

Наймдугаар сарын 21-нд Франкфурт- Улаанбаатар

Наймдугаар сарын 22-нд Сөүл- Улаанбаатар

Наймдугаар сарын 24-нд Токио – Улаанбаатар

Наймдугаар сарын 26-нд Франкфурт- Улаанбаатар

Наймдугаар сарын 27-нд Австрали руу дахин нислэг үйлдэнэ.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

4 цагийн өмнө