Шороон замд гурван настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

Шороон замд гурван настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж, орон нутагт гурван хүн нас баржээ. Тодруулбал, Хэнтий аймаг Норовлин сумын “Хар чулуут” гэх газар шороон замд наймдугаар сарын 8-ны 23 цагийн орчим  “Toyota Hilux” маркийн автомашины жолооч нь М нь явган зорчигч 57 настай Н-ыг мөргөж амь насыг нь хохироожээ.

Мөн тус өдөр Өвөрхангай аймаг Бат-Өлзий сумын “Улаан эрэг” хэмээх газар шороон замд “Hyundai Porter” маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч, 3 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон байна. 

Өмнө-Говь аймаг Цогтцэций сумын “Шороотын ус” гэх газар шороон замд “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч  53 настай, эрэгтэй Ө нас баржээ. Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хурдаа тохируулж явах, жолооч, зорчигч нар хамгаалах бүсээ бүсэлж хайртай хүмүүсээ хамгаалах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхээсээ өмнө автомашинаа тойрч шалгаж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө