А.Амбасэлмаа: Бидэнд архидан согтуурч, цагдаагийн биед халдах зав байхгүй

А.Амбасэлмаа: Бидэнд архидан согтуурч, цагдаагийн биед халдах зав байхгүй

Өнөөдөр хэд, хэдэн мэдээллийн сайт болон олон нийтийн сүлжээнд ХӨСҮТ-ийн удирдлагууд архидан согтуурч, цагдаагийн албан хаагчийн биед халдсан гэх мэдээлэл тархаад байна.

Тодруулбал, “Энэ сарын 4-ний өдөр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, дэд дарга асан Г.Сүрэнханд, Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Г.Энхбаатар нар ХӨСҮТ-ийн байранд архидаж улмаар цагдаагийн алба хаагчийн шаардлагыг хүлээж авалгүй биед нь халдаж гэмтэл учруулсан. Албан бус эх сурвалжийн мэдээллээр Баянзүрх дүүргийн эргүүлийн цагдаа нар А.Амбасэлмааг авч явах гэхэд өөрийн машиндаа сууж зугтсан” гэсэн мэдээлэл тархаад байна.

Бид энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад “Сүүлийн үед миний талаар худал, ташаа мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр тархах боллоо. Би учир шалтгааныг нь сайн ойлгохгүй байна. Бидэнд архи ууж, цагдаагийн биед халдаж явах илүү цаг зав байхгүй. Надад унаад зугатах хувийн машин ч байхгүй. Хэвлэлүүдээр гарсан мэдээлэл худал” гэлээ.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө