Өнөөдрийн байдлаар дараах замууд хаалттай байна

Өнөөдрийн байдлаар дараах замууд хаалттай байна

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар дараах автозамууд хэсэгчлэн болон бүрэн хаагдсан байна. Тиймээс жолооч нар доорх мэдээллийг харж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 

ТОДРУУЛБАЛ, 

-Баянзүрх дүүрэг, Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 2020.07.27-ны 22:00 цагаас 2020.08.11-ны 08:00 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг бүрэн хаана.

-Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж” буюу Хөсөг трейдийн авто замыг 2020.07.28-ны өдрөөс 2020.08.28-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.

-Чингэлтэй дүүрэг, Их тойруу, Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто замын зүүнээс баруун чиглэлийг 2020.08.05-ны 23.00 цагаас 2020.08.19-ны 06.00 цагийн хоорон бүрэн хааж цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил хийгдэнэ.

-Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж 6-р бичил хороолол явах зам UBS телевизийн баруун урд уулзвараас дөчдүгээр сургууль хүртэл 2020.08.09-ний 23.00 цагаас 2020.08.23-ны 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж Цэвэр усны шугам суурилуулах ажил хийгдэнэ.