Явган зорчигчид зам тавьж өгөөгүй 100 жолоочийг торгожээ

Явган зорчигчид зам тавьж өгөөгүй 100 жолоочийг торгожээ

Амралтын өдрүүдэд явган хүний гарц, уулзварт зорчигчид зам тавьж өгөөгүй 100 жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ авсан байна. Хуульд зааснаар “Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар, явган хүний гарц нэвтрэх үед давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн байдаг.