Оюутолгойн ТУЗ-аас Н.Багабанди нарыг чөлөөлж, орны гишүүнийг сонгон шалгаруулах зар гарчээ

Оюутолгойн ТУЗ-аас Н.Багабанди нарыг чөлөөлж, орны гишүүнийг сонгон шалгаруулах зар гарчээ

Австралийн "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак болон нэгжийн гурван захирал албан үүргээ хүлээлгэн өгч буй тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Үүнтэй холбоотойгоор Оюутолгой компанийн ТУЗ-д Монголын Засгийн газрыг төлөөлж буй Н.Багабанди, Ц.Түмэнцогт, Ц.Сүхбаатар нарыг чөлөөлнө гэх мэдээллийг өмнө нь хүргэсэн.  

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч асан Н.Багабанди, "Эрдэнэс-Оюутолгой" компанийн захирал Ц.Түмэнцогт нарыг  чөлөөлж, шинээр хоёр гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, томилох юм байна.

Шинээр сонгох ТУЗ-ын гишүүнд дараах нийтлэг болон тусгай шаардлагуудыг тавих аж. 

  1. Мэргэжлийн ёс зүйтэй, шударга ёсыг эрхэмлэдэг, бусдын нөлөөнөөс ангид, харьцуулсан дүн шинжилгээ хийж, бие даасан шийдвэр гаргах чадвартай.
  2. Шүүхээс ял шийтгэл авч байгаагүй.
  3. “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын баг, нэгдмэл сонирхолтой этгээдтэй төрөл садангийн холбоогүй.
  4. “Оюу Толгой” ХХК-тай нэгдмэл сонирхолтой болон үйл ажиллагаанд оролцогч талууд (хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй, бизнесийн аливаа холбоогүй.
  5. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй.
  6. Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэг, ур чадвартай.

Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх геологи, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн нэр дэвшигчид тавигдахшаардлага:

  1. Геологи, уул уурхайн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан.
  2. Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил тогтвортой ажилласан туршлагатай.
  3. Уул уурхайн томоохон төслүүдтэй холбогдуулж геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай.
  4. Зэс, алтны ордод ажилласан туршлагатай, уул уурхайн төслийн хөрөнгө оруулалт, зардлын хяналтыг хэрэгжүүлэх туршлагатай бол давуу тал болно.
  5. “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаандаа өөр ажил, албан тушаал эрхлэхгүй.

Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх санхүүгийн чиглэлээр мэргэшсэн нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, болон санхүүгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан.
  2. Төрийн өмчит болон хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн санхүүгийн албаны удирдах албан тушаалд ажиллаж байсан.
  3. Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй бол давуу тал болно.
  4. АССА (Association of Chartered Certified Accountants), CFA (Chartered Financial AnalystProgram), CPA (Certified Public Accountant) гэх мэт олон улсын мэргэжлийн эрх авсан бол давуу тал болно.
  5. “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаандаа өөр ажил, албан тушаал эрхлэхгүй.