19 настай эрэгтэйг хөнөөж, Налайхын уурхайд булсан байсныг 3 жилийн дараа илрүүлжээ

19 настай эрэгтэйг хөнөөж, Налайхын уурхайд булсан байсныг 3 жилийн дараа илрүүлжээ

Нийслэлийн Налайх дүүрэгт байрлах эзэнгүй орхигдсон уурхайд 2017 онд нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны харьяат 19 настай, эрэгтэй С -ын амь насыг хөнөөж, цогцсыг булсан байсныг өчигдөр илрүүлжээ. 

Иймд цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын газарт тухайн иргэний цогцсыг уурхайн гүнээс гаргаж өгөх хүсэлт тавьсан байна.

Улмаар Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:32 цагт очиж, 2 м3 шороог зайлуулан, 80 градусын налуутай, 71 метрийн гүнтэй малталтаас тухайн иргэний цогцсыг тус өдрийн 19:06 цагт гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Цагдаагийн газар, дүүргийн Прокурорын байгууллагаас ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ