Тагнуулын байгууллагын нэрийг барьж, бусдыг залилсан этгээдийг баривчилжээ

Тагнуулын байгууллагын нэрийг барьж, бусдыг залилсан этгээдийг баривчилжээ

ТЕГ-т албан тушаал хашдаг дэд хурандаа цолтой Б гэж өөрийгөө бусдад танилцуулан, иргэд, албан тушаалтан, ААН, албан байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах, дарамтлах зэргээр төрийн байгууллага, албан тушаалтны нэр барьж бусдыг залилах үйлдэл хийж байсан Б-ийн үйлдлийг таслан зогсоож, харьяаллын дагуу холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн талаар Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.

Тагнуулын ерөнхий газар нь иргэд, аж ахуйн нэгжээс санал хүсэлт, тагнуулын байгууллагын харьяаллын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах “106, 92263666” тусгай дугаарууд ажиллуулж байгаа тул аливаа хууль бус үйлдлийг цаг алдалгүй дээрх утсанд мэдэгдэж, хамтран ажиллахыг хүсч байна.