Сураггүй болсон иргэний өмсөж явсан хувцас болон мотоцикль нь нуураас олджээ

Сураггүй болсон иргэний өмсөж явсан хувцас болон мотоцикль нь нуураас олджээ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын "Хоолойн зах" багийн “Төвөнхийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 240 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 26 км-т/ тус аймгийн Цагаан-Үүр сумын харьяат иргэн Н /33 настай, эрэгтэй/ 09.23-ны өдрийн 02:30 цагийн орчим иргэн О-гийн гэрээс гэрлүүгээ явна гэж мотоциклтой гарч яваад сураггүй болжээ. Улмаар 09.24-ний өдрийн 14:10 цагт өмсөж явсан хувцас болон мотоциклыг нь “Мааньт” нуурын уснаас олсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид 09.24-ний өдрийн 15:40 цагт тухайн газар руу хөдөлгөөн үйлдэж, 09.25-ны өдрийн 03:02 цагт Цагааннуур суманд очиж хоноглоод 06:00 цагт Рэнчинлхүмбэ сум руу хөдөлсөн. Одоогоор тухайн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.