А.Навальный: Намайг хордуулсан хэргийн ард Путин байсан

А.Навальный: Намайг хордуулсан хэргийн ард Путин байсан

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Германы "Der Spiegel” сэтгүүлд өгсөн ярилцлагын товч хувилбарыг өөрийн цахим хуудаснаа "Намайг хордуулсан халдлагын ард Путин байсан" гэж Германаар бичин нийтэлжээ. Энэ нь түүний хордсоноос хойш өгч буй анхны ярилцлага юм. Түүнчлэн тэрээр “Надад гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэн талаар хувилбар байхгүй байна. Энэ талаар пүрэв гарагийн дараа бүрэн эхээр нь нийтэд зарлах болно” гэжээ.

"Spiegel" сэтгүүлийн зүгээс А.Навальный ярилцлага өгөх үедээ хошигносон, сэргэг байсан боловч гар нь чичирхийлсэн байдалтай, аягатай ус уухад хэцүү байсан гэжээ.

Сануулахад А.Навальный өнгөрсөн наймдугаар сард Сибирийн Томск хотоос Москва руу буцаж явахдаа бие нь гэнэт муудаж эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Улмаар Германы эмнэлэгт хэвтэхэд түүнийг “новичок” хэмээх Зөвлөлтийн үеийн хүчтэй хороор хордуулсан болохыг баталсан юм.

Навальныйгийн дэмжигчид энэхүү халдлагыг зөвхөн дээд түвшний захиалгаар хийх боломжтой  гэж үзэж байгаа ч Кремлиэс үүнийг нь эрс няцаасан байр суурьтай байна. Тэрбээр Германд нийт 32 хоног эмчлүүлсний 24 хоногт нь эрчимт эмчилгээнд байсан бөгөөд саяхан эмнэлгээс гарсан юм.

Эх сурвалж: APnews