Долоон жил шүүхээр заргалдсаны эцэст Бельгийн эзэн хааны охин гэдгээ баталж чаджээ

Долоон жил шүүхээр заргалдсаны эцэст Бельгийн эзэн хааны охин гэдгээ баталж чаджээ

Бельгийн эзэн хаан асан Альберт II-ын дагавар охин уран барималч Дэлфин Боэлд долоон жилийн турш шүүхээр заргалдсаны эцэст өчигдөр/2020.10.01/ ялалт байгуулж, албан ёсоор гүнжийн хэргэмээ авахаар болжээ. Шүүхээс Дэлфин Боэлд “Бельгийн гүнж" хэргэмийг олгох нь зүйтэй гэж үзэн түүнийг ургийн овгоо сольж, хоёр хүүхэд нь мөн язгууртны хэргэм зүүх эрхтэй гэжээ.

1960-аад оны үед Боэлийн ээж Альберт II-тай гэр бүлээс гадуур янаг амрагийн холбоотой байсан гэдэг. 2013 онд эхэлсэн шүүхийн маргааны үр дүнд өнгөрсөн онд Бельги улсын шүүх эзэн хаан Альберт II-оос эцэг тогтоох шинжилгээ авах шийдвэр гаргасан. Хаан эсэргүүцэж байсан ч шинжилгээ өгөөгүй хоног тутамд 5 мянган еврогийн торгууль төлүүлэх шахалт үзүүлсэн тул энэ оны нэгдүгээр сард шинжилгээ өгчээ. Шинжилгээний хариу Дэлфин Боэлийг хааны төрсөн охин болохыг баталсан юм. Түүнчлэн эзэн хааныг биологийн эцэг гэдгээ тогтоолгосны дараа Боэл хөрөнгө өвлөх эрхтэй болж байгаа юм.

Альберт II болон Боэл

Эх сурвалж: Reuters