Навальный амьд үлдсэндээ Путинд талархах хэрэгтэй гэв

Навальный амьд үлдсэндээ Путинд талархах хэрэгтэй гэв

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Германы "Der Spiegel” сэтгүүлд өгсөн ярилцлагын товч хувилбарыг өөрийн цахим хуудаснаа "Намайг хордуулсан халдлагын ард Путин байсан" гэж Германаар бичин нийтэлжээ. Энэ нь түүний хордсоноос хойш өгч буй анхны ярилцлага юм. Түүнчлэн тэрээр “Надад гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэн талаар хувилбар байхгүй байна. Энэ талаар пүрэв гарагийн дараа бүрэн эхээр нь нийтэд зарлах болно” гэжээ.

Харин ОХУ-ын төрийн думын дарга “Барууны гар хөлд ажилладаг ичгүүргүй новш. Амьд үлдсэндээ Путинд талархах хэрэгтэй” хэмээн “Медуза” сайтад ярьжээ.

Навальныйг хордуулсан хэрэг Орос ба Өрнөдийн харилцааг муутгах бас нэг шалтгаан болж байна. ОХУ-тай харилцаагаа хадгалах ёстой гэж үздэг Германы канцлерь Ангела Меркель хүртэл энэ хэргийн дараа хатуу байр суурь илэрхийлж эхэлжээ.