Сураггүй болсон Ким Жон Уны дүү хоёр сарын дараа олны өмнө гарчээ

Сураггүй болсон Ким Жон Уны дүү хоёр сарын дараа олны өмнө гарчээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны эмэгтэй дүү Ким Ё Жон өнгөрсөн долдугаар сараас хойш олны өмнө гараагүй билээ. Тиймээс түүнийг эрх мэдлийн төлөөх өрсөлдөгч гэж үзэн ах нь цаазалсан байж болзошгүй хэмээн хэвлэлүүдээр шуугиад байсан юм.

Тэгвэл саяхан Ким Жон Ун үерт нэрвэгдсэн хилийн тосгоны сэргээн босгох ажлыг шалгах үед түүний дүү Ким Ё Жон цуг очсон талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.

БНАСАУ-ын эрх баригч намын “Rodong Sinmun” сонинд нийтэлсэн гэрэл зурагнаас үзэхэд шаргал өнгийн цув өмссөн Ким Ё Жон ахынхаа ойролцоо зогсож байжээ. “KCNA” энэхүү үйл явдлыг хэзээ болсон талаар тодорхой мэдээлээгүй боловч удирдагчийнхаа талаарх ийм мэдээг ихэвчлэн нэг хоногийн дараа нийтэлдэг билээ.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

8 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

9 минутын өмнө