Д.Трамп шинжилгээнийхээ хариуг гарах хүртэл тусгаарлагдана

2020-10-02 12:17

Д.Трамп шинжилгээнийхээ хариуг гарах хүртэл тусгаарлагдана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ойрын туслах Хоуп Хикс коронавирусийн халдвар авсантай холбоотойгоор Дональд Трамп гэргий Меланьягийн хамт тусгаарлагдахаар мэдээллээ. Тэрээр өөрийн твиттер хуудаснаа "Өчүүхэн ч завсарлагагүйгээр ажилласан Хоуп Хикс дөнгөж сая коронавирустэй болох нь батлагдсан. Аймшигтай! Тэргүүн хатагтай бид хоёр шинжилгээнийхээ хариуг хүлээж байна. Энэ хооронд бид хорио цээрийн дэглэм сахина" гэж бичжээ.

Эх сурвалж: TASS

2020-10-02 11:47

Дональд Трампын ойрын туслахуудын нэг коронавирусийн халдвар авчээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ойрын туслахуудын нэг болох Хоуп Хикс коронавирусийн халдвар авснаа мэдэгджээ.

Тэрбээр хоёр хоногийн өмнө сонгуулийн халз мэтгэлцээнд оролцохоор Трамптай цуг ерөнхийлөгчийн нисэх онгоцоор Охайо муж руу нисэж байсан юм. Мөн үүний дараа Д.Трамптай хамт ерөнхийлөгчийн нисдэг тэргээр аялжээ. Улмаар Дональд Трамп болон түүний эхнэр Меланиа нар коронавирусийн шинжилгээ өгч, хариуг нь хүлээж байгаа талаар Цагаан ордноос мэдээллээ.

Хэвлэлүүдийн Хикс ерөнхийлөгчийн онгоцоор аялахдаа амны хаалтгүй байсныг онцолж байна. Өдгөө 31 настай Хоуп Хикс нь Трампын ойрын хүрээний ажилтнуудаас коронавирусийн халдвар авсан анхны хүн болж байна.

Эх сурвалж: BBC