Коронавирусийн талаар дэлхийд тарсан бүх худал мэдээллүүдийн 37 хувийг Трамп гаргасан гэв

Коронавирусийн талаар дэлхийд тарсан бүх худал мэдээллүүдийн 37 хувийг Трамп гаргасан гэв

Корнелийн их сургуулийн эрдэмтэд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өнгөрсөн тавдугаар сарын 26-ны хооронд коронавирусийн талаар мэдээ, мэдээллийг англи хэлээр бичсэн 38 сая сайтыг шинжилжээ.

ДЭМБ-аас цар тахлын талаар хуурамч мэдээллийг “информаци пандем” гэж нэрлэдэг бөгөөд дэлхийн бүх инфодемийн 37,9 хувийг нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гаргасан гэсэн судалгааны дүгнэлт гарчээ.

Д.Трамп өнгөрсөн хугацаанд ДЭМБ-ын үйл ажиллагааг хүчтэй шүүмжилж, “цар тахлыг хяналтаасаа алдсан, БНХАУ-ын талд ажилласан” гэх мэтээр хэлж байсан бөгөөд маск зүүхгүй байхыг иргэддээ уриалж байсан билээ.