Түргэн тусламжийн автомашин онхолджээ

Түргэн тусламжийн автомашин онхолджээ

Өнөө өглөө /2020.10.02/ 07.40 цагийн орчимд Дөлгөөн нуур орчмын зам дээр нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвийн автомашин осолдсон хэрэг гарчээ. Тодруулбал, Сос Медика эмнэлгийн түргэн тусламжийн автомашин нь Тоёота акуа маркын автомашинтай мөргөлдсөн байна. 

Ослын улмаас хүний амь нас хохироогүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ. Гэвч  түргэн тусламжийн машинд сууж явсан 46 настай эрэгтэй эмч Д толгой, мөрөндөө гэмтэл авсан бол Тоёота акуа автомашины жолооч эмэгтэйн биеийн байдал хэвийн байгаа аж.