ВИДЕО: Лалын шашинтай гэсэн шалтгаанаар жирэмсэн эмэгтэйг цохиж, толгой руу нь өшиглөжээ

ВИДЕО: Лалын шашинтай гэсэн шалтгаанаар жирэмсэн эмэгтэйг цохиж, толгой руу нь өшиглөжээ

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Сидней хотын нэгэн кафегаар үйлчлүүлж байсан лалын шашинт эмэгтэйг Лозина гэгч этгээд хэд хэдэн удаа цохиж, газарт унагаан толгой дээр нь дэвссэн хүчирхийллийн хэрэг гарчээ. Халдлагын хохирогч бүсгүй 38 долоо хоногтой байсан ба толгойн гивлүүр өмссөн байжээ. Лозина гэгч этгээд эмэгтэйг зодож байхдаа арьс өнгө, шашин шүтлэгийг нь доромжилсон хараалын үг хэлж байсныг гэрчүүд нотолсон байна. Бүсгүй бага зэргийн гэмтэл авсан бөгөөд азаар ураг нь эсэн мэнд үлджээ. Учир нь цохиулж байхдаа бүсгүй гэдсээ хамгаалж чадсан байна.

Өнөөдөр хэргийг үйлдсэн Лозина гэгчийг шүүх хурал болж түүнд гурван жилээр хорих ял оноожээ. 

Эх сурвалж: CNN