ВИДЕО:14 настай хүү ээждээ алгадуулсны дараа сургуулийнхаа дээврээс үсэрч нас баржээ

ВИДЕО:14 настай хүү ээждээ алгадуулсны дараа сургуулийнхаа дээврээс үсэрч нас баржээ

Өнгөрсөн сарын 24-ний өдөр БНХАУ-ын Ухань хотод 14 настай хүү сургуулийнхаа дээврээс үсэрч нас баржээ. Тодруулбал, хүүг ээж нь сургууль дээрээ байхад нь алгадсанаас болж үсэрчээ. Талийгаач хүү ангийнхаа хоёр сурагчтайгаа хөзөр тоглож байгаад баригдсан тул сургуулийн захиргаанаас эцэг эхийг нь дуудсан байна.  Хяналтын камерт хүүг ээж нь загнаж, хоёр удаа алгадаж буй нь бичигджээ. Үүний дараа ээж нь явсны дараа хүү гурван минутын турш чимээгүй зогсож байгаад таван давхраас үсэрсэн байна.

Хүүгийн үхэл олон нийтийг цочроож, Хятадын цахим сүлжээнд өсвөр насны хүүхэдтэй хэрхэн харилцах талаар асуудал хүчтэй яригдаж эхэлжээ.

Эх сурвалж: Globaltimes