Гаражнаасаа санамсаргүй олсон шаазан эдлэл нь 497 мянган долларын үнэд хүрчээ

Гаражнаасаа санамсаргүй олсон шаазан эдлэл нь 497 мянган долларын үнэд хүрчээ

Англид Хансонс хэмээх нэгэн залуу байшингийнхаа хуучин эд зүйлсийг ухаж байхдаа жижиг хэмжээтэй дарсны гүц олжээ. Улмаар гүцийг Британийн дуудлага худалдааны эртний эдлэлийн дэлгүүрт үнэгүй өгөхөөр очихдоо 18-р зуунд Хятадын Цяньлун эзэн хааны үеийн ховор эдлэл болохыг мэдсэн байна. Түүний өвөө нь Дэлхийн хоёрдугаар дайны үед алс дорнодод байхдаа тус гүцийг олж авсан нь ач хүүд нь дамжин иржээ.


Хятадын Цянлун эзэн хааны тэмдэг

Хансонс гүцийг эртний эдлэлийн дэлгүүрт 390,000 фунт стерлингээр (497 мянган доллар) зарсан бол тус дэлгүүр дуудлага худалдаагаар зарахаа мэдэгдэж эхний үнийг  100 мянгаас 150 мянган фунт стерлинг (127,000-191,000$) байхаар тооцоолжээ.

Эх сурвалж: CNN