АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Монгол дахь айлчлалаа цуцаллаа

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Монгол дахь айлчлалаа цуцаллаа

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ирэх Лхагва гаригт (2020.10.07) Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байснаа цуцалсан байна. Тэрбээр өнөөдөр (2020.10.4) Япон улсад айлчлахаар хөөрсөн бөгөөд Токиод Австрали, Энэтхэг, Японы албаныхантай дөрвөлсөн уулзалт хийгээд шууд буцахаар шийдсэн байна.

Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп COVID-19 цар тахлаар өвдсөнөөс болж Ази дахь айлчлалаа ийнхүү цуцалжээ. Дональд Трамп өнгөрсөн Баасан гаригт коронавирусийн халдвараар оношлогдож, цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Майк Помпео Япон руу нисэхийнхээ өмнө хоёр ч удаа коронавирусийн шинжилгээ өгч, тухай бүрд хариу нь сөрөг гарчээ.

Эх сурвалж: USA Today

 




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө