Ким Жон Ун Трампад эрүүл энхийг хүсэж, өрөвдөж байгаагаа илэрхийлжээ

Ким Жон Ун Трампад эрүүл энхийг хүсэж, өрөвдөж байгаагаа илэрхийлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Трампын коронавирусын шинжилгээний хариу өнгөрсөн баасан гаригт эерэг гарсан тул Уолтер Рийдийн цэргийн эмнэлэгт эхнэр Мелания Трампын хамт эмчлүүлж байгаа билээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг хурдан эдгэхийг хүсч байна” гэж KCNA агентлагт мэдэээлсэн байна. "Тэрээр Трамп болон тэргүүн хатагтайг өрөвдөж байгаагаа илэрхийлээд тэднийг аль болох хурдан эдгэрнэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Тэд үүнийг даван туулж чадна “ хэмээн чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлжээ.

Үүний өмнө Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонаро болон Барак Обама, Мишель Обама нар мөн хурдан эдгэрэхийг хүссэн мэдэгдлээ Трампад илгээсэн билээ. Трамп хариуд нь мөн хийсэн мэдэгдэлдээ өөрийнх нь биеийг эмчилж буй эмч, мэргэжилтнүүдэд, бас өөрт нь эрүүл энхийг хүссэн Америкийн иргэд, дэлхийн улс орнуудын удирдагчдад талархал илэрхийлсэн байна.  Тэрбээр түргэн эдгэрээд удахгүй ажилдаа буцаж орох итгэлтэй байгаагаа мөн илэрхийлжээ. “Миний бие энд ирэхдээ тийм ч сайнгүй байсан бол одоо хамаагүй дээрдээд байна. Тэд намайг эдгээхийн тулд бүхнийг хийж байгаа” гэж Трамп ярьсан юм.

Трампын эмч Баасан гарагт Ерөнхийлөгч ядарсан ч сэтгэл санаа нь сайхан байна гэж хэлсэн бөгөөд Трамп одоогоор сонгуулийн кампанит ажилаа түр зогсоох шаардлагатай болсон ч хорио цээрийн дэглэмийн дагуу үргэлжлүүлэн ажиллаж байна.




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө