Н.Пашинян, А.Меркель нар Уулын Карабах дахь нөхцөл байдлыг хэлэлцжээ

Н.Пашинян, А.Меркель нар Уулын Карабах дахь нөхцөл байдлыг хэлэлцжээ

Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Германы канцлер Ангела Меркель нар баасан гарагт утсаар ярих үеэрээ Уулын Карабах дахь нөхцөл байдлыг хэлэлцжээ. Энэ тухай Арменийн Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.

“Цэргийн ажиллагаа хэрхэн өрнөж байгаа талаар Арменийн Ерөнхий сайд Германы канцлерт мэдэгджээ. Түүнчлэн Туркийн цэргүүдийг оролцуулах, Азербайжан руу зэвсэгт дайчид, хөлсний цэргүүд илгээсэн тухай мэдэгдсэн байна. Харин Германы канцлер Ангела Меркель ЕАБХАБ-ын Минскийн бүлгийн даргалагч орнуудын тэргүүнүүдийн 10 дугаар сарын 1-ний мэдэгдлийн дагуу гал зогсоож, энхийн үйл явцыг сэргээхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

Эх сурвалж: TASS




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө