Д.Трампын хувийн туслах Ник Луна коронавирусээр халдварлажээ

Д.Трампын хувийн туслах Ник Луна коронавирусээр халдварлажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувийн туслах Ник Луна коронавирусээр халдварлажээ. Тэрбээр Төрийн тэргүүний ихэнх айлчлалд дагалдаж явдаг аж. 

Ерөнхийлөгчийн хамгийн ойрын туслахуудын нэг Ник Луна өнгөрсөн мягмар гарагт Д.Трампын Жозеф Байдентай хийх телевизийн анхны мэтгэлцээний үеэр Кливленд хотод хүрэлцэн иржээ. Түүнчлэн тэрбээр Нью-Жерси мужийн Бедминстер хотод дэмжигчидтэйгээ уулзах үеэр нь Д.Трамптай хамт байсан аж. Луна Д.Трампын хүргэн бөгөөд ахлах зөвлөх Жаред Кушнерийн туслахтай гэрлэсэн гэдгийг “ABC” телевиз цохон тэмдэглэжээ.

Сүүлийн өдрүүдэд ерөнхийлөгчийн туслах Хоуп Хикс, Д.Трампын зөвлөх асан Келлиэнн Конуэй, Бүгд Найрамдах намын 3 сенатч, Бүгд Найрамдах намын Үндэсний хорооны дарга Ронн Макдэниел, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлын менежер Уильям Степин, Цагаан ордны гурван сэтгүүлч коронавирусээр халдварлажээ.

Эх сурвалж: USA Today




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө