Хятадын саятанг буудаж хөнөөсөн эрд 10 жилийн хорих ял оноожээ

Хятадын саятанг буудаж хөнөөсөн эрд 10 жилийн хорих ял оноожээ

2015 онд Хятадын саятан Ган Юанийг буудаж хөнөөсөн Ли Жао гэгчид шүүхээс арван жилийн хорих ял оноожээ. Газрын тос, нүүрсний бизнес эрхлэгч хохирогч Ган Юан нь хэргийг үйлдсэн Ли Жаогийн эхнэрийн үеэл дүү байсан юм.

2015 оны тавдугаар сарын 2-нд Ган Юань, Ли Жаогийн ганц охин, реалити шоуны од Флоренс Жаотой гэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, их хэмжээний мөнгө амласан байна. Улмаар түүний саналд  бухимдсан Ли  Жао, Ганийг буудаж хөнөөснийхөө дараа цогцсыг нь 108 хэсэг болгон хувааж, гялгар уутанд хийж хаяхыг оролджээ. Хожим нь түүний эхнэр, хадам ээж нь цагдааг мэдэгдсэнээр баривчлагдсан байна.

Хэрэг болсон газар буюу Ган Юаний байшин

“South China Morning Post” сонинд мэдээлснээр талийгаач Юанийн үл хөдлөх хөрөнгө 21 сая канад доллар /15.8 сая доллар, 12.2 сая паунд/ хүрэх бөгөөд таван хүүхэд нь хувааж өгөхөөр болсон байна.

Эх сурвалж: BBC