Бельгийн Ерөнхий сайдын орлогчоор трансжендер эмэгтэй томилогджээ

Бельгийн Ерөнхий сайдын орлогчоор трансжендер эмэгтэй томилогджээ

Бүрэн бүрэлдэхүүнтэй засгийн газаргүй хоёр жил орчим болсон Бельги засаглалын шинэ эвсэлтэй болж, Ерөнхий сайдын орлогчийн албан тушаалд трансжендер эмэгтэйг томилжээ.

Ногоон намын гишүүн өдгөө 57 настай Пётр Де Саттер Гроен нь 17 жилийн өмнө хүйсээ солиулж байсан бөгөөд 2019 оны долдугаар сараас парламентын гишүүнээр ажиллаж байгаа юм.

Мөн тэрээр төрөлтийн чиглэлээр мэргэшсэн эмэгтэйчүүдийн эмгэг судлалын профессор аж.

Өнгөрсөн долоо хоногт түүнийг томилогдсоныг зарлахад Де Саттер өөрийн твиттер хуудаснаа  "Намаас надад итгэл хүлээлгэсэнд туйлын их талархаж байна. Би Засгийн газартай хамтран улс орноо сэргээн босгох, бельгичүүдийн шинэ ирээдүйн төлөө шаардлагатай бүх зүйлийг хийж чадна" гэжээ.  

Эх сурвалж: CNN